Туслах цэс

Онцлох брэнд



BUILDER BRAND: KOMATSU


Монгол дахь албан ёсны төлөөлөгч:
Трансвест Монголиа ХХК


www.builder.mn сайтын Баасан гарагийн энэ удаагийн "Онцлох брэнд"-ээр Японы алдарт Комацу брэндийг онцоллоо.

Япон бол технологийн орон. Магадгүй хүн төрөлхтний технологийн хөгжил дэвшилд хамгийн том байр суурийг эзэлнэ. Учир нь дэлхийн автомашины салбар, электрон барааны зах зээл, химийн бүтээгдэхүүн, технологи зэрэг хамгийн том тоглогчид Японоос төрөн гарсан байдаг билээ. Энэ утгаараа тэдний туршлага, амжилтын нууцыг судална гэдэг бизнесийн салбарт ажиллаж буй удирдлага, менежерүүдийн хувьд томоохон санаа авч болохуйц жишээ байдаг.Япон улс нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 64-т ордог боловч эдийн засгийн чадавх үзүүлэлтээрээ 3-т орж дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг билээ. Тэдний энэхүү амжилттай байдаг шалтгаан нь 120 гаруй сая хүн ам, соёл уламжлалтай нь шууд холбоотой хэмээн судлаачид үздэг. Тэгвэл энэ том зах зээлээс дэлхийд бүтээгдэхүүний чанар, технологийн нууцаараа байлдан дагуулж байгаа нэгэн брэнд төрсөн нь Комацу юм.

 

ТҮҮХ ЭХЭЛСЭН НЬ

Комацу нь уул уурхай, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн шилдэг компани юм. Гэхдээ тэд шилдэг болохын тулд бүтэн 93 жилийн түүхийг бичиж чадсан. Комацу компани нь анх 1921 оны 5 сарын 13 өдөр үүсэн байгуулагдаж түүнээс хойш яг арван жилийн дараа хамгийн анхны бүтээгдэхүүн болох гинжит тракторыг бүтээжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь зөвхөн Комацугийн хувьд анхны бүтээгдэхүүн болсонгүй харин Япон улсын хувьд энэ чиглэлийн анхны бүтээгдэхүүн болсон юм.

Энэ цаг үеэс эхлэн Комацу брэндийн эрин үе эхэлсэн бөгөөд тухайн үед Япон улс оронд хамгийн их хэрэгтэй байсан дэлхийн хоёрдугаар дайны дараах их бүтээн байгуулалтад зориулсан гинжит трактор, бульдозер зэргийг улс орны хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж, компанийн нийгмийн хариуцлагыг ч мөн адил бий болгож чадсан түүхтэй.

Ийнхүү амжилтын өөд тэмүүлж, зах зээлд эзлэх хувь хэмжээгээ эрчимтэй нэмэгдүүлсэн тэд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ дахин нэг шинэчлэлтийг хийж 1949 онд компанийн түүхэнд анх удаа дизель хөдөлгүүрийг бүтээжээ. Энэ нь сэргээн босголтын ажил хүчтэй өрнөж байсан Япон улсад хамгийн их хэрэгцээтэй зүйл байсан билээ.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТЭРСЭН НЬ

Олон улсын зах зээл гэдэг үйлдвэрлэгчээс олон талын мэдлэг, мэдээлэл шаардаж байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тухайн улс орны онцлогт тохируулан гаргах гэхээсээ илүүтэйгээр нийт дэлхийн хэрэгцээг хангахуйц чанартай, найдвартай, шинэлэг гэх зэрэг хүчин зүйлсийг өөртөө агуулсан байх шаардлагатай байдаг билээ. Тэгвэл Комацу брэнд нь энэ бүгдийг маш сайн анхаарч 1955 онд анх гадаад зах зээлд гарсан нь Аргентин улс байлаа. Комацу брэндийн амжилтын хамгийн гол үндэс нь түүний амин зүрх болох хүчирхэг, найдвартай хөдөлгүүр гэж үздэг. Энэхүү Комацу хөдөлгүүрийг 1957 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлснээр тус брэнд нь зөвхөн Япон улсад алдарших бус олон улсад өрсөлдөх чадвартай болж чаджээ.

Олон улсын зах зээлд зөвхөн бүтээгдэхүүнээ импортлох төдий байсан Комацуг тус компанийг үүсгэн байгуулагч Риочи Кавайн хүү Ёшинари Кавайн 1964 онд Энэтхэг улсад анхны дэлхийн чанд дахь оффисоо нээсэн нь Комацугийн түүхэнд тодоор бичигдэн үлджээ.

Ийнхүү олон улсын зах зээлд өөрийн амжилтын замыг зурж эхэлснээр өнөөдрийн дэлхийд тэргүүлэх байр суурь тавигдсан бөгөөд 1967 оны 6 сард АНУ-ын зах зээлд анх бүтээгдэхүүнээ танилцуулж өөрийн одоогийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Катерпиллартай хамтдаа дэлхийн түүхийг бүтээх эхлэл тавигдсан юм. Тухайн үедээ Компацу брэнд өрсөлдөөнийг эхлүүлэхдээ Японоор “Maru-C” буюу англиар орчуулбал “Катерпилларыг бүслэх” гэсэн уриатайгаар АНУ- ын зах зээлд орж байжээ. Тус улсын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай таниулж чадсан тэд 1970 онд АНУ-д өөрийн албан ёсны АНУ, Японы хамтарсан компаниа нээж, 1985 онд бүтээгдэхүүнийхээ үйлдвэрийг байгуулсан байна.

Жилээс жилд олон улс дахь нэр хүнд өсөж байсан Комацу брэнд нь үйл ажиллагааны хамрах цар хүрээгээ улам бүр өргөжүүлж Австрали, Европ, Азийн зах зээлд хүч түрэн орж ирснээр уул уурхай, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн хоёр том компанийн нэг болж чаджээ.

КОМАЦУГИЙН АМЖИЛТЫН ЗАМ

Аливаа брэндийг амжилтанд хүрэхэд хамгийн чухал нөлөөтэй зүйл нь тухайн брэндийн нэр байдаг. Брэндийн нэр хэлэхэд хялбар, хоногших чадвар сайтай, олон улсын хэл дээр хөрвөх чадвартай гэх мэт олон шалгуур үзүүлэлт байдаг. Тэгвэл Комацу хэмээх нэр нь Японоор “Жижиг нарс мод” гэсэн үг бөгөөд Японы Ишикава мужийн Комацу хотын нэрээр нэрлэсэн юм. Энэхүү эгэл жирийн нэр нь хожмоо дэлхий даяар дурсагдаж, алдар нэрийг дагуулсаар уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн салбарт хамгийн дотно нэр болж чаджээ.

1921 онд Комацуг үүсгэн байгуулсан Мейтаро Тэкучи компанийнхаа үнэ цэнийг бий болгохдоо “Чанар”, “Даяарчлал”, “Технологийн шинэчлэл” ба “Хүний нөөцийн хөгжил” гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийг гол болгосон байна. Энэхүү дөрвөн чиглэлийн үнэ цэнэ нь 93 жилийн хугацаанд дэлхийн