Туслах цэс

Онцлох брэнд



BUILDER BRAND: TRIMBLE


Монгол дахь албан ёсны төлөөлөгч:
ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК


 

1978 онд анх байгуулагдаж байсан Trimble компани нь эдүгээ GPS технологиор дэлхийд тэргүүлэгч компани болоод байгаа бөгөөд энэхүү брэндийн бүтээгдэхүүнүүдийг одоогоор дэлхийн 150 гаруй оронд хэрэглэж байна.

2012 оноос эхлэн Вагнер Ази Технологикомпани нь зам барилгын ажил эрхлэгч нарт олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи болохTrimble GCS – Машин Удирдлагын Систем, SPS–Хэмжилтийн GPS, Business Center HCE –Замын зураг төлөвлөлтийн програм хангамж, Quantm –Трассын оновчлолын систем, LoadRite – Хүнд машин механизмын төрөл бүрийн жин хэмжүүрийн систем, Connected Site- оффис болон ажлын талбар хооронд мэдээлэл дамжуулах шийдэл, Product Link- Тоног төхөөрөмжийн менежментийн системзэрэг маш олон төрлийн хамгийн орчин үеийн цогц шийдлүүдийг Монгол улсын зах зээлд амжилттай нэвтрүүлж байна.

Trimble брэндийн энэхүү технологиуд нь орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн, дэвшилтэт технологи бөгөөд дэд бүтцийн салбар дахь бүтээн байгуулалтын ажлыг  эрчимтэй өрнүүлж буй манай улсын зам барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.