Туслах цэс

Онцлох брэнд



BUILDER BRAND: XGMA


Монгол дахь албан ёсны төлөөлөгч:
Монтрак групп


МОНТРАК ГРУППИЙН ТЕХНИКИЙН ТАНИЛЦУУЛГЫН ГАРЫН АВЛАГА

 

XGMA корпораци нь 1951 онд анх үүсгэн байгуулагдаж 1956 онд Хятадын зах зээлд анх удаа дугуйт ачигч үйлдвэрлэсэн. XGMA нь хятадын төдийгүй Уул уурхай хөгжсөн улсын зах зээлд Ковш, Экскаватор болон хүнд машин механизм үйлдвэрлэлтээр шалгаран гарсан тэргүүлэх байр суурьтай компани юм. Хятад улсын эдийн засаг болон худалдааны хорооны  гишүүн 512 нэг бөгөөд тус хорооноос олгодог экспорт, импортын эрхтэй. 1988 оноос эхлэн жил бүр XGMA нь Хятадын шилдэг 500 компаний нэгээр, мөн улсын өмчийн шилдэг компаниар тогтмол шалгарсан амжилттай. 2003 оны 10 дугаар сард борлуулалтын хэмжээ 10000-аас давсан. 2004 оны 09 сард Хятадын “ Top brand ” хэмээн өргөмжлөгдсөн. 2005 онд XGMA нь “Хятадын нэрд гарсан үйлдвэрлэгч” /Үйлдвэрийн тэмдэг/  хэмээн өргөмжлөгдсөн. XGMA нь Уул уурхай, Барилга, Зам тээвэр, болон хүнд машин механизмын зах зээлд Хятадад тэргүүлэх компаниудын нэг юм. XGMA нь Өмнөд амерк, Дорнод ази, Египт зэрэг 10 гаруй оронд өөрийн бүтээгдэхүүнээ борлуулж байна. Хятад улсаас Антрактитад хийж буй шинжлэх ухааны судалгаанд XGMA-ийн машин механизмыг хэрэглэж байна. XGMA нь хэрэглэгчдэд улам ойр хүрхийн тулд Хятадад 30 гаруй төлөөлөгчийн газар, 300 орчим гэрээт борлуулагчийн газар 200 гаруй засвар үйлчилгээний төв байгуулан хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн ажиллаж байна. XIAMEN хотын XGMA кропрацийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь өөрийн бүтээгдэхүүнийг гадаадад экспортлон борлуулах бодлогыг баримталдаг. XGMA-ийн гол брэнд нь ДУГУЙТ АЧИГЧ бөгөөд мод хавчих, хажуу тийшээ буулгах, өндрөөс буулгах зэрэг олон төрлийн ажил хийхэд тусгайлан зориулагдсан бүтээмж сайтай талаараа давуу талтай. “Гидрийн  системээр ажилладаг” ЭКСКАВАТОР, ЗАМЫН ИНДҮҮ, АВТО ГРЕЙДЭР, ХОГНЫ МАШИН, СЭРЭЭТ АЧИГЧ, зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. XGMA нь Дундад Ази, ОХУ, Африк тив, Өмнөд америкт бүтээгдэхүүн нийлүүлж байна. XGMA-ийн бүтээгдэхүүнийг Хятадын арми болон Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд өргөн хэрэглэж байна.

 

 

 

XGMA брэндийн давуу талууд

1.Түлш бага зарцуулдаг , дуу багатай  улсын гадаад дотоодын шилдэг брэндийн  shangchai yuchai steyr cummins зэрэг  моторыг сонгон хэрэглэсэн.

2. Эргэлтийн радиус багатай , ажиллах хурд сайн, урт гартай.

3.Ажлын үед гидрийн болон рулийн насосын  хүч нь нэгддэг. Ажлын бүтээмж сайтай инергийг хэмнэдэг давуу талтай  гидрийн систем нь өндөр бүтээмжтэй ажилладаг.

4.Бусад үйлдвэрээс төмрийн зузаан болон шанаганы багтаамжаараа илүү байдаг.

5.Засвар уйлчилгээ  тос, тосолгоо хийхэд хялбар ( нэг дор цугларсан  шлактай )

6. Патентаар хамгаалсан  XGMA-ын  гидрийн  системийн ажиллагаа нь найдвартай.

7.Шинэ загварын, том тухлаг кабинтай ,ажиллах талбайн харагдац сайн  туслах сандалтай.

8.Монголын уур амьсгалд тохирсон мотрынхалаагч (-40C асдаг). Пар, кондешн,урд дугуйн наклад хамгаалагчтай, асаах үед араа хамгаалагчтай.

9.Хэрэглэгчдийн хэрэгцээг  хангах олон төрлийн тоног төхөөрөмжтэй.

Сонгон хэрэглэж болох тоноглолууд:

 Шанагаа автоматаар тэгшилдэг  электрон систем,  Хүйтэн орчинд зориулагдсан цахилгаан халаагч, хүйтэн халуун агааржуулагч, радио,гидрийн шаланк (parker) , суудал (grammer) , будаг (ICI) , LCD дэлгэц ачааны хүндийг тодорхойлох төхөөромж автомат шанаганы удирдлага гэх мэт...