Туслах цэс

Онцлох брэнд



BUILDER BRAND: CATERPILLAR


Монгол дахь албан ёсны төлөөлөгч:
ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК


 

 Cat машин хэрхэн үүссэн талаарх сонирхолтой мэдээллийг www.builder.mn сайт та бүхэндээ баасан гарагийн онцлох брэнд буланаа хүргэж байна. Энэхүү гайхамшигт хүчин чадал бүхий Cat машиныг манай улсад Wagner Asia Equipment LLC –ийн хамт олон албан ёсоор худалдан борлуулдаг билээ.

ТҮҮХ ЭХЭЛСЭН НЬ

1890, 1900 оны эхэн үеийн ууран тракторууд маш хүнд жинтэй, 1 морины хүч тутамд 450кг жинтэй байжээ. Калифорни мужийн Стоктон орчмын зөөлөн талбайд ажилладаг тракторууд ихэвчлэн газарт суулт өгдөг байв. Бенжамин Холт энэ асуудлыг шийдвэрлэх оролдлого хийж дугуйны хэмжээг 2.3м өргөн,1.8м өндөр, тракторыг 14м өргөн болгож үзжээ. Гэвч энэ нь зардал ихтэй, ашиглахад төвөгтэй болсон байлаа. Өөр нэг шийдэл олсон нь ууран тракторын урд модон зам тавьж үзсэн нь цаг үрсэн, зардал ихтэй, газар шорооны ажилд таарахгүй болсон байв. Холт моднуудыг тракторын дугуйнд бэхлэхийг сэджээ. Тэрээр 40 морины хүч буюу 30kВ хүчтэй, модон гинж бүхий дугуйгаар сольж тавив. 1904 оны 11 сарын 24 буюу Талархалын өдрөөр энэхүү машинаа Робертийн арлын намгархаг талбайд амжилттай туршсан байна.

Компаний зурагчин Чарлес Клемент “Энэ трактор яг л жаран хөлт (Caterpillar) шиг мөлхөж байна гэж” мэдээлжээ. Харин Холт тэрхүү зүйрлэлийг иш татаж “Энэ бол Катерпиллар, энэ л яг тохирох нэр” хэмээн сонгосон түүхтэй. Түүнээс 2 жилийн дараа Холт анхны ууран хөдөлгүүрт тракторыг $5500-р худалдсан байна.1907 оны 12 сарын 7-нд Холт анхны патентаа тракторт ашигласан үргэлжилсэн гинж болон “зүтгүүрийн хөдөлгүүр”-т авсан байна.

ДЭЛХИЙН БРЭНД БОЛОХ ЗАМНАЛ

1910 оны 2 сарын 2ны өдөр Холт Иллинойс мужын Зүүн Пиориад үйлдвэрээ нээсэн бөгөөд өөрийн зээ дүү Плини Холтыг даргаар ажиллуулж эхэлжээ. Плини тэнд фирмын багаж хэрэгсэлийн дилер Муррэй Бэкертэй танилцсан байна. Хожим Катерпиллар Трактор компаний ерөнхий захирал болсон Муррэй хоосон байсан барилга хөдөлгүүрийн үйлдвэр болсоныг мэджээ. Тэрээр Стоктонд байрлах Холтын оффис руу “Колэан Манифактур” дампуурч байгаа талаар захидал илгээсэн байна. Плини Холт 1909 оны 10 сарын 25нд тэрхүү үйлдвэрийг худалдаж авч 12 хүнтэйгээр үйл ажиллагаагаа нэн даруй эхлүүлжээ.. “Холт Катерпиллар Компани” нэртэйгээр байгуулсан бөгөөд 1910 оны 8 сарын 2 өдөр Катерпиллар гэсэн нэртэй худалдааны тэмдгийг авсан байна. Шургуу ажилласны дүнд хоёрхон жилийн дотор 625 ажилтайнтай болж Аргентин, Канад, Мексик рүү тракторуудаа нийлүүлдэг болжээ. Тэдгээр тракторуудыг Стоктон болон Зүүн Пиориагийн үйлдвэрт угсарч байв...

Бүх цаг үеийн цэргийн зориулалтын хамгийн чухал машин

Холтын гинжит тракторууд Дэлхийн нэгдүгээр дайны үед үүрэг гүйцэтгэсэн байна. АНУ дэлхийн нэгдүгээр дайнд албан ёсоор нэгдэхээс өмнө Холт 1200 тракторыг Англи, Франц, Орос руу хөдөө аж ахуйн зориулалтаар ачуулсан байлаа. Гэсэн хэдий ч эдгээр улсуудын засгийн газар тракторуудыг шууд дайны талбар луу илгээж байжээ. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Британы дайны штаб Холтын тракторуудыг захиалж Алдершотод туршиж үзэв. Британы штабад тэрхүү тракторууд боломжын санагдаж зэвсгийн трактор болгон ашиглаж эхэлжээ. Дараагийн 4 жилд Холтын тракторууд байлдааны үндсэн машин болсон бөгөөд ихэвчлэн дунд оврийн зэвсэгүүдийг зөөвөрлөхөд ашиглаж байлаа.

Түүнээс гадна Холтын трактор Британы армийн танкнуудын хөгжлийн үлгэр жишээ болж байжээ. Холтын трактороос санаа авч газрын тулааны тактикт зориулан танкны загвараа өөрчилсөн байна.

Хэдий Британи улс танк үйлдвэрлэхдээ Английн үйлдвэрийг сонгосон ч Холтын тракторууд “Бүх цаг үеийн цэргийн зориулалтын хамгийн чухал машин” болсон байна...

Холтын тракторууд дэлхийн нэгдүгээр дайны үед нийтэд танигдаж чадсан байна. Компаний үйлдвэрлэлийн үндсэн хэсгийн цэргийн захиалга эзэлж байв. Харин дайн дуусахад Холтын төлөвлөгөө бүрмөсөн үгүй болж, цэргийнхэнд хэрэг болж байсан том оврын тракторууд газар тариалан эрхлэгчдийн хэрэгцээнд нийцэхгүй болсон байлаа. Холтын цэргийн тракторын нөөц зарагдахаа больж, шинэ тоног төхөөрөмжүүдэд үнийн дарамт ирснээс гадна, тулааны талбарлуу явсан тракторууд Европоос буцаж ирэхэд компаний нөхцөл байдал бүр муудаж эхэлжээ. Тэрээр дайны үеэс энх тайван цагийн шилжилтийг даван гарах гэж байдгаараа хичээж байлаа. Компаниа аврахын тулд тэрээр нилээд хэмжээний өр тавьсан байна.

1910 онд Кларэнс Лио Бестийн байгуулсан “C. L. Best Gas Tractor Company” буюу Caterpiilar-y гол өрсөлдөгч компани дайны үед засгийн газрын дэмжлэгийг авснаар газар тариаланчдыг жижиг оврын трактороор хангах болжээ. Ингэснээр дайн дуусах үед зах зээлд харьцангуй давуу тал олж авч чадсан байна. Тэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ өөрийн шинэ Best Model 60 Tracklayer загварын үйлдвэрлэлд зориулан их хэмжээний өр тавьжээ.

Caterpillar болон Best Gas Tractor компани дайны үеэс энх цаг руу шилжих үеийн эдийн засгийн хямрал, худалдааны хориг зэрэгт хамгийн ихээр өртсөн гэж хэлж болно. 1920 оны 12 сарын 5нд 71 настай Бенжамен Холт өвчний улмаас таалал төгссөн байна.

Катерпилларын амжилтын зам

Холт компаний төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Бенжамин Холтын ажлыг үргэлжлүүлэн хийх хүнийг сонгосон нь Томас Бакстер байв. Бакстер компаний бүтээгдэхүүнээс том оврын тракторуудыг үйлдвэрлэлээс нэн даруй хасч хөдөө аж ахуйн зах зээлд чиглэсэн жижиг загваруудыг танилцуулсан байна. 1921 онд 1 тэрбум долларын сан бүхий зам барих тогтоол гарсанаар Бакстер зам барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд анхааралаа хандуулж эхэлсэн байна. Фордсон компани ч энэ салбарт хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн хэвээр байлаа.

1907-1918 оны хооронд Бест болон Холт нар нийт 1.5 сая долларыг гэрээ, худалдааны тэмдэг, оюуны өмч зэрэг хуулийн үйлчилгээнд зарцуулсан байдаг. Бонд брокерийн газрын ажилтан Харри Фэйр C.L.Best-н өрийн асуудлыг шийдвэрэлэхд тусласан бөгөөд Холтын хувьцаа эзэмшигшид түүнд компанийхаа санхүүгийн хүндрэлийн асуудлаар ханджээ. Фэйр тэдэнд 2 компанийг нэгтгэхийг зөвлөсөн байна. 1925 оны 4 сард санхүүгийн хувьд хүчирхэг C.L.Best компани зах зээлд тэргүүлэгч Холт Катерпиллар компанитай нэгдэг “Катерпиллар трактор компани”-г байгуулжээ.

Энэхүү шинэ компани нь 1930 он хүртэл Сан Лиэндрод байрлаж байжээ. Бакстер 1925 оны эхээр ТУЗ-с гарсан бөгөөд 1951 оны 10 сар хүртэл C.L.Best ТУЗ-г удирдаж байжээ.

Катерпиллар компани бүтээгдэхүүн хүрээгээ бэхжүүлж 5 төрлийн гинжит тракторууд санал болгож байв. Үүнд Холтын 2т, 5т, 10тонны гинжит трактор, C.L.Best-н Caterpillar 30, Caterpillar 60 загварууд багтаж байв. 1926 онд 5 болон 10 тонны загварууд, 1928 онд 2 тонны тракторын үйлдвэрлэлийг зогсоожээ. Эхний жилдээ борлуулалт 13 сая доллар хүрсэн байна. 1929 он гэхэд 52.8 саяд хүрчээ.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ КОМПАНИ БОЛСОН НЬ

Катерпиллар компани бензин хөдөлгүүрийг дизель хөдөлгүүрээр амжилттай солилоо. Катерпилларын машинууд Дэлхийн 2-р дайны үед Америкийн тэнгисийн цэргийн хүчний барилгын дивизэд нэр хүнд хэдийн олж чаджээ. Тэрээр дайны үеийн цэргийн хангамжийн хийсэн компаниудын дунд чансаагаараа 44рт бичигджээ. Дайны дараах бүтээн байгуулалтад Катерпиллар шинэ алхам хийсэн нь гадаад худалдаа руу чиглэсэн явдал байсан юм. Энэ нь Катерпиллар компаний хөгжил олон улсын том корпораци болох эхний алхам болжээ.

90 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, тив бүрт үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 онд 55.6 тэрбум долларын борлуулалт хийсэн Катерпиллар корпораци уул уурхай, барилгын тоног төхөөрөмж, дизель болон байгалын хийн хөдөлгүүр, хийн турбин, дизель цахилгаан зүтгүүрийн дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч юм.

Энэхүү брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр Wagner Asia Equipment ХХК ажиллаж байна.

 

А.ОЧ