Туслах цэс

Онцлох брэнд



BUILDER BRAND: ESCO


Монгол дахь албан ёсны төлөөлөгч:
ЗАМайн Сервисиз ХХК


www.builder.mn сайтын Баасан гарагийн онцлох брэнд буландаа ESCO брэндийн талаарх мэдээлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна.

ESCO нь 1913 оноос хойш баталгаат, бүтээмж өндөртэй газартай харьцах эд анги, элэгдлийн материал болон дагалдах хэрэгслүүдийг боловсруулан уул уурхайн салбарт үйлдвэрлэж эхэлсэн ба өнөөдөр дэлхийд номер 1 үйлдвэрлэгч болж чадсан юм.

ESCO нь тоноглол, сэлбэгийн дизайныг зохиох, тоноглол сэлбэг болон тоноглол байрлах ажлын механизмыг сайжруулан хөгжүүлэх, үйлдвэрлэх, мөн уул уурхайн болон дэд бүтцийн хөгжилд шаардагдах сэлбэг, тоноглолыг нийлүүлдэг.

ESCO-гийн сэлбэг, тоноглолд газар шорооны ажилд зориулагдсан техник хэрэгслүүд болох механик аргаар суурилуулсан шүдтэй хөрс зөөгч шанаганууд, бутлагч эд ангиуд, дахин боловсруулах алх зэрэг багтдаг.

Газар шорооны ажилд зориулагдсан бүтээгдэхүүнүүд нь бүгд өөрийн патентаар баталгаажсан ба олон нэр төрлийн сэлбэг, тоноглолоос гадна нүүрс олборлолтонд зориулагдсан драглайн шанага зэрэг тоноглолтой ажлын механизмын шинэ дизайныг гаргаж үйлдвэрлэдэг.

ESCO нь байгалийн баялгийн олборлолт, дэд бүтэц, газрын тос болон байгалийн хийн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулагдсан машин механизмд шаардагдах өндөр технологийн тусгай тоноглол, инженерийн сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани юм. 

ESCO нь дэлхийн 20 гаруй оронд нийт 27 үйлдвэрийн байгууламж, 48 борлуулалт, түгээлтийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус брэнд нь одоогоор уул уурхай зам барилгын салбарт өргөн хэрэглэж буй бүх төрлийн экскаватор, дугуйт ачигч, дозер болон бусад тоног төхөөрөмжийн шанага, шанаганы шүд, шанаганы хамгаалалтын эд ангиуд, хутганы ир, хөрс сэндийлэгч соёо, хүнд даацын өөрөө буулгагч авто самосвалын тэвшийг харилцагчиддаа нийлүүлж байна.

ЗАМайн сервисиз ХХК нь ESCO газартай харьцах бүтээгдэхүүний Монгол дахь онцгой эрхт дистрибьютерээр 2014 оноос ажиллаж байна. ESCO – гийн газартай харьцах эд ангиуд нь:

  • Немисис/ Nemisys (дээд зэргийн шүдний гурвалсан) патентаар батлагдсан систем
  • Ультралок/Ultralok (дээд зэргийн шүдний хоёрлосон) систем
  • Шууд солих сэлбэгүүд
  • Ламинат, элэгдлээс хамгаалах тоноглол
  • Шууд болон урвуу хутгуурт экскаватор болон дугуйт ачигчийн шанаганы сэлбэг