Туслах цэс

Онцлох брэнд



BUILDER BRAND: DOOSAN


Монгол дахь албан ёсны төлөөлөгч:
Одоогоор энэ брэндийг төлөөлөх компани алга


www.builder.mn дэлхийн хүнд даацын техник технолги тал дээрээ тэргүүлж буй Солонгосын Doosan группийн талаар Мягмар гарагийн дугаартаа онцлож байна.  Doosan Group нь  1937 онд анх байгуулагдсанаасаа хойш тус компани Солонгосын машин механизмын аж үйлдвэрийн хөгжлийг манлайлж ирсэн бөгөөд 1990 онд Бельгид үйлдвэрээ байгуулснаар дэлхийн бизнесийн сүлжээгээ өргөжүүлж, дэлхийн хэмжээний компани болох сууриа тавьсан билээ. Doosan Infracore нь Doosan Group-ын дотор Дэд бүтцийн дэмжлэгийн бизнесийн (ISB) гол хэсгүүдийг хариуцдаг.  Doosan Group нь барилга, эрчим хүч, тээврийн хэрэгсэл, машин механизм, дэд бүтцийн барилга байгууламж, байгаль орчны тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, дэлхийн ирээдүйн үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьдог дэд бүтцийн дэмжлэгийн салбарт дэлхийд тэргүүлэгч групп юм.  Doosan Heavy Industries & Construction нь Ойрхи Дорнод, Энэтхэг, Баруун өмнөд Азид усны хэт том үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлж байгаа усыг давсгүйжүүлж цэвэршүүлэх чиглэлээр тэргүүлэгч компани юм. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират Улс, Америк, Хятадад цөмийн эрчим хүчний байгууламж экспортолдог цахилгаан станцын хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлэгч компаниболж чадсанюм.    Doosan Group-ын дэлхийд тэргүүлэгч 1-р зэргийн бүтээгдэхүүнүүд:  ·         Дугуйт экскаваторууд  ·         Араараа ачдаг утгуурт ачигч / гинжит ачигч /  ·         Нэмэлт хэрэгслүүд  ·         Зөөврийн агаарын компрессорууд  ·         Усыг давсгүйжүүлж цэвэршүүлэх үйлдвэрүүд  ·         HRSG (Дулаан ашиглагч уурын генератор)  ·         Тахир гол  ·         Цутгалт ба давталт  ·         Цөмийн эрчим хүч    Барилгын тоног төхөөрөмжөөр дэлхийн шилдэг 3-ын нэг  Doosan Infracore Солонгос, Хятад, Бельгид үйлдвэрлэлийн баазуудтай бөгөөд дэлхийн даяар борлуулалтын салбар, төлөөлөгчийн газруудтай, 4000 борлуулагчаас бүрдсэн сүлжээтэй.  Барилгын тоног төхөөрөмжийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч брэнд  ·         Дугуйт экскаваторын зах зээлд эзлэх хувиар №1  ·         Барилгын жижиг тоног төхөөрөмжөөр дэлхийд №1  ·         Солонгос, Хятадын эскаваторын зах зээлд эзлэх хувиар №1  ·         Хятадын эскаваторын зах зээлд харилцагчийн сэтгэл ханамжаар долоон жил дараалан №1  Doosan 1985 онд анхны экскаваторын загвараа бие даан хөгжүүлсний дараа, DX экскаватор,  DL дугуйт ачигч, түүнийг огтлох ирмэг, ар нь хөдөлдөггүй эргэлтэт экскаватор зэрэг бүтээгдэхүүнүүд гаргаж ирснээр барилгын хүнд машин механизмын салбарт өөрийн бие даасан загварын шугамыг бий болгосон.    Норвегийн Молдэд төвлөрсөн Doosan Moxy AS нь томоохон уурхай болон хүнд хэцүү барилгын талбайд зайлшгүй шаардагддаг нугасан холбоост өөрөө буулгагч ачааны машины өвөрмөц технологи боловсруулсан.  Үйлдвэрлэлийн экспертиз, хэрэглээний 100 гаруй жилийн туршлагатай Doosan Infracore Portable Power нь хийн компрессор, гэрэлтүүлгийн систем, генератор, хөнгөн нягтруулагч тоног төхөөрөмжийн иж бүрдэл санал болгодог ажлын тайлбайн шийдлүүдэд голлон анхаардаг.    Төмрийн суурь машинаар дэлхийн шилдэг 3-ын нэг  Doosan Infracore шинэ бүтээгдэхүүн тасралтгүй гаргахын зэрэгцээ хэт өндөр хурдны болон хэт нарийвчлалын технологи дахь ур чадвар Дэлхийн дээд зэрэглэлийн  хөдөлгүүр үйлдвэрлэгч дээрээ түшиглэн гол гол төмрийн суурь машинуудыг үйлдвэрлэж байна.  Doosan Infracore тээврийн хэрэгсэл, үйлдвэр болон цахилгаан үүсгүүрүүдэд зориулсан хөдөлгүүр үйлдвэрлэж, дэлхийн хөдөлгүүррийн зах зээл дээр ур чадвараараа нэр хүндтэй болсон.