Туслах цэс

Онцлох брэнд



BUILDER BRAND: ZOOMLION BRAND


Монгол дахь албан ёсны төлөөлөгч:
МОНМАЧ ХХК


www.builder.mn сайтын энэ удаагийн "Онцлох брэнд"-ээр алдарт ZOOMLION  брэндийг онцоллоо.

Zoomlion компани нь БНХАУ-ын барилгын машин механизмын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, дэлхийн ISO олон улсын стандартын гишүүн байгууллага төдийгүйдотооддоо 700, олон улсын хэмжээнд 100 гаруй дэвшилтэт технологийн патент эзэмшдэг.Zoomlion компани нь анх 1954 онд БНХАУ-ын барилгын тоног төхөөрөмжийн судалгаа зураг төслийн хүрээлэн нэртэйгээр байгуулагдаж байсан ба 1992 онд төрийн өмчит хувьцаат компани болсон. БНХАУ-ын төрийн өмчит Зоомлион компани нь Хятад улсдаа бетон зуурмаг болон өргөх машин механизм үйлдвэрлэлээрээ нэгд жагсдаг  дэлхийн шилдэг топ 10 компанийн нэг юм.

Яагаад Зүүмлион технологиороо тэргүүлэх болсон бэ?

     Зүүмлион үйлдвэр нь гадаадын өндөр технологи эзэмшигч үйлдвэрүүдийн хувьцааг худалдан авч дэлхийн шилдэг технологиудыг нэвтрүүлдэг. Жишээлбэл: 2000 онд Английн POWERMOLE  Co.,Ltd, 2008 онд дэлхийд  бетон зуурмагийн үйлдвэрлэлээрээ 3-т ордог  Италын CIFA компани, 2010 онд Германы JOST, 2013 онд Германы M-TECH, 2014 онд Голландын Raxtar, 2015 онд Италийн Ladumer гэх мэтчилэн тухайн салбарын дэлхийн шилдэг компаниудын хувьцааг тус бүр худалдан авч бүтээгдэхүүний чанарыг улам сайжруулж дэлхийн зах зээлд илүү танигдсан юм.

Зүүмлион үйлдвэр гадаад зах зээлд

     20 гаруй жилийн туршид Хятад болон Англи, Энэтхэг, ОХУ, Итали зэрэг улсуудад нийт 12 үйлдвэр байгуулж, 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн 170 гаруй улсад өөрийн дистрибьютор түүнчлэн евро азиийн 20 гаруй улсад байгуулсан охин компаниудаар дамжуулан худалдаалж засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийг хариуцан ажиллаж дэлхий хэмжээний компани болж өргөжсөн.

     Герман, Бразил, Энэтхэг, Беларус зэрэг улсад  үндсэн баазууд, Дубай, Индонези, Пакистан, Энэтхэг, Өмнөд Африк, Хонконг, Тайланд, Орос, Бразил, Алжир зэрэг улсуудад 11 төв агуулах байршуулсанаар техник, сэлбэг хангамжийг түргэн шуурхай хангах боломжийг бүрдүүлж чадсан юм.

     Америк, Итали, Өмнөд Африк, Австрали, Хонгконг, Орос гэх улсуудад байрлах зургаан санхүүгийн компаниараа дамжуулан  санхүүгийн түргэн шуурхай, уян хатан төлбөрийн  үйлчилгээгээг харилцагчидад үзүүлж байна.

Гаргасан амжилтууд

     Зүүмлион нь Барилгын машин механизмын судалгаа шинжилгээний хүрээлэн байх үедээ 1966 онд БНХАУ-даа  хамгийн анхны помп, 1967 онд бетон зуурмагийн үйлдвэр, 1972 онд өөрөө өргөгч цамхагт кран, 1974 онд замын машин, 1975 онд 100 тонны авто кран, 1977 онд бетон зуурмаг шахагч суурин  помп зэргийн зураг төслийг гаргасан он жилүүд байсан. Улмаар 1992 онд Зоомлион үйлдвэрийг үүсэн  байгуулж анхны суурин помпыг үйлдвэрлэсэн, 2007 онд дэлхийд анхны зам  цэвэрлэгч машин, 2010 онд 240 тонны дэлхийн хамгийн том цамхагт кран, 2012 онд дэлхийн хамгийн урт налуу кран, 16,5 өргөн 550 мм зузаантай дэлхийн хамгийн том зам тэгшлэгч машиныг үйлвэрлэж, Геннесийн номонд бүртгүүлсэн амжилттай.  

Зүүмлион сэрээт ачигчийн үйлдвэр

    Зүүмлион үйлдвэрийн өргөх машин механизмын чухал хэсэг болох сэрээт ачигчийн үйлдвэр нь 2010 онд байгуулагдсан бөгөөд нийт 305 ажилчин, албан хаагчтай. Тус компанийн 2015 оны жилийн орлого 5.3 сая ам доллар байсан байна. Сэрээт ачигчийн үйлдвэр нь 75 сая долларын хөрөнгө оруулалттай, 45 акрийн хэмжээтэй үйлдвэрийн газар эзэмшдэг ба жилдээ 30000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. БНХАУ-даа сэрээт ачигч үйлдвэрлэгч топ 3, дэлхийн топ арван том компанийн нэг юм. Үйлдвэр нь өөрийн судалгаа шинжилгээний төвтэй ба  дэлхийн шилдэг 50 гаруй инженерийн  баг ажиллаж, жилд дунджаар 20 гаруй шинэ бүтээгдэхүүнийг зохион бүтээдэг. БНХАУ-ын бусад нэр бүхий сэрээт ачигчийн үйлдвэрийн зураг төслийг хийж гүйцэтгэж байна.

Үйлдвэрийн бүтэц

 Үйлдвэр нь бэлтгэх цех, гагнуурын цех, гадна өнгөлгөөний цех, угсралтын цех гэсэн үндсэн 4 цехээс бүрдэнэ. Бэлтгэх  болон гагнуурын цех нь  бүрэн автомажсан  лазерын зүсэгч машин, гагнуурын робот суурилуулсан байдаг. Түүнчлэн автомат мэдрэгч дамжуулах системтэй учир гаднах өнгөлгөөний чанарыг дээд зэргээр сайжруулан гаргаж чаддаг. Чанарын хяналт тавихад IC, электрон, агуулахын гэсэн гурван үндсэн угсралтын шугам болоод нэг тестийн шугам байрлуулсан байдаг.

     Зүүмлион нь олон улсын шаардлага хангасан, зах зээлийн хэрэгцээнд нийцэхүйц 300 гаруй төрлийн сэрээт ачигч, агуулахын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн гаргаж байна. Мөн стандарт бүтээгдэхүүнээс гадна ачигчийг хөргүүрт агуулах болон төмрийн бэлдэц үйлдвэрт ашиглагдах тусгай зориулалтын сэрээт ачигч хэрэглэгчиддээ санал болгодог.  

      Дотоод шаталтат сэрээт ачигч, ачааны тавцант цахилгаан  сэрээт ачигч/Electric reach truck /, цахилгаан сэрээтачигч гэсэн үндсэн 3 төрлүүдээс гадна цахилгаан паллет трак, цахилгаан стакер, араас нь түрдэг стакер, чирдэг трактор гэсэн агуулахын зориулалттай сэрээт ачигчийн төрлүүд байдаг.  

Зүүмлион сэрээт ачигч гадаад зах зээлд

     Зүүмлион брэндийн сэрээт ачигч нь Турк, Тунис, Иран, Орос, Израйл, Тайланд, Америк, Аргентин, Австрали, Итали, Монгол зэрэг дэлхийн 60 гаруй улсад борлуулагдаж байна.

     Америкийн Лас Вегас, Бразилийн Сан Паулу, Германы Мьюнхен, Ханновер, Москва зэрэг Олон улсын үзэсгэлэнгүүдэд жил бүр амжилттай оролцсоор ирсэн.

     Өөрийн албан ёсны дистрибьютер компаниудаар дамжуулан  сэрээт ачигчийг сэлбэг хангамж, борлуулалтын дараах засвар үйлчилгээний хамтаар  Туркийн IKEA, Тунисийн Coca Cola, Нигерийн Seven Up, Орос улсын Владивостокский морской Торговий Порт, Сингапурын PSA зэрэг дэлхийн нэр нөлөө бүхий компаниудад нийлүүлээд байна.